“МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО”-НЫ НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН – 2010
Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жил, радио долгионы хяналтын станц байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулах Мэдээлэл харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд боулингийн болон снукер биллъярдын тэмцээний 2010.06.25-26.ны өдрүүдэд М-Боулинг төвд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгчид, холбоод, байгууллагуудын 15 баг оролцлоо.
Түүнчлэн Монголд шинэ тутам хөгжиж буй боулингийн спортыг Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон дэмжиж, Монголын боулингийн холбооны 10 дахь гишүүн байгууллагаар элсч, өөрийн байгууллага дээр боулингийн клубийг байгуулж, батламжаа гардаж авсан.
Тэмцээний эхний өдөр Ньютел ХХК-ийн М-Боулинг төвд боулингийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд нийт 15 багийн 90 тамирчид өрсөлдсөнөөс:
Нэгдүгээр байр – Монголын телевизүүдийн холбооны баг
Хоёрдугаар байр: - Мобиком ХХК-ийн баг
Гуравдугаар байр: - Ньютел ХХК-ийн баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Мөн Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2-р багийн тамирчин С.Цагаанхүү 165 оноогоор “Өндөр онооны шагнал”-ыг авсан.
Тэмцээний хоёрдахь өдөр снукер биллъярдын тэмцээн зохион байгууллагдсан бөгөөд нийт 14 багийн 42 тамирчид өрсөлдсөнөөс:
Нэгдүгээр байр: - Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн баг
Хоёрдугаар сайр: - Харилцаа холбооны зохицуулах хорооны баг
Гуравдугаар байр: - Монголын телевизүүдийн холбооны баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.
Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдсан спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
М-БОУЛИНГ ТӨВ




M Клуб нь өөрийгөө орчин үеийн залуу хүн гэж боддог хүн бүрт тохирсон, хамгийн сүүлийн үеийн шийдэл, интерьер дизайнтай, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн тав тухтай орчин бүхий жинхэнэ энтертайнмэнт төв юм. 
